Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг УЦУОШГ-аас анхааруулж байна.

12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарна.

ЧУУЛГАН: Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
ЧУУЛГАН: Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.