Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд зална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

“Чингис хааны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд залах болсон талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллээ.

Тэрбээр "Чингис хаан музейг маргааш морин цагт нээхээр төлөвлөж байна. Чингис хаан түүний залгамжлагч нар болон Монголын хаад язгууртны түүхийг үзүүлсэн музейтэй байх нь түүх соёлоо сурталчилах, аялал жуулчлалыг татах чиглэлд хийж буй томоохон арга хэмжээ гэж бид харж байна. Маргаашийн нээлтийн ёслолын үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Тусгайлан зарлиг гаргаж есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гаргаж шинэ музейд залах юм" гэв.

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.