Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр өдрийн дотор Алтанбулаг боомтоор ОХУ-ын 1915 иргэн манай улсад орж иржээ

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн Лхагва гарагт Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарласан.

Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан бөгөөд ОХУ-Монголын Хиагт боомт дээр утс улсаас манай улс руу орохыг хүссэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа.

Хил Хамгаалах Ерөнхий газрын өгсөн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 09.24, 09.25-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-ын 1915 иргэн орж ирсэн байна. Тухайлбал, 2022.09.24-ны өдөр ОХУ-аас Монгол Улс руу 931 иргэн орж ирсэн бол 2022.09.25-н буюу өчигдрийн байдлаар тус улсаас манай улс руу 984 иргэн орж ирсэн байна. Мөн сүүлийн 10 хоногт тус боомтоор ОХУ-ын 5001 иргэн манай улсад орж ирсэн бол, 1707 иргэн гарсан байна.

Түүнчлэн 09.21-ны өдрийг хүртэл Алтанбулаг боомтын үйл ажиллагаа хэвийн буюу өдөрт дунджаар 200 гаруй ОХУ-ын иргэн манай улсад орж ирдэг байсан бол 09.22-ны өдрөөс энэ тоо нэмэгдэж байгаа гэдгийг албаныхан хэллээ.

АН-ын залуус 4 дэх өдрөө гудамжинд хонож, АТГ-д шаардлага хүргүүлж байна
АН-ын залуус 4 дэх өдрөө гудамжинд хонож, АТГ-д шаардлага хүргүүлж байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.