Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самар түүж явсан 14 хүний нэг нь сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагааг явуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явсанаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлага ОБГ-т өчигдөр /2022.09.21/ өдрийн 09:30 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11:00 цагт явсан боловч Цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гарган 19:30 цагт Хүрэн морьтын зоо гэдэг газар хүрэлцэн очиж хоноглосон. 09.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 1.7 хувьд хүрнэ
АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 1.7 хувьд хүрнэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.