Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян ходоодонд орсон хээр даага ЦОЛОО ДУУДУУЛЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хурдан морьдын уралдааны даага насанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харъяат уяач Э.Лутаагийн хээр даага баян ходоодоор тодорсон билээ. Уг даагыг А.Мөнх-Эрдэнэ хүү унаж хурдлуулсан юм.

Баян ходоодонд орсон даагыг

"Зээ, энэ хүлгийн эзэн нь
Эндүүрч ташаарч бодсноос
Уясан уяа багадаад
Унасан хүүхэд нь балчирдаад
Барьсан ташуур нь богинодоод
Үлий манхан тааралдаад
Үргэлж саатал тохиолдоод
Үсэрч гарсан боловч
Үхэр тэрэг шиг хоцорч

Энэ жилийн баян ходоод
Ирэх жилийн баярын магнай
Бат түмэн эх ээ" хэмээн ерөөж, байлдаг уламжлалтай юм.

ТАНИЛЦ: Улсын начин цолны болзол хангасан 17 ХҮЧТЭН
ТАНИЛЦ: Улсын начин цолны болзол хангасан 17 ХҮЧТЭН
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.