Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан Хөгжлийн банк улсаа өрөнд унагаж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл цацагдаж олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Тухайлбал 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана" гэжээ.

Бээжин-2022: Медалийн үзүүлэлтээр Швед Улс тэргүүлж байна
Бээжин-2022: Медалийн үзүүлэлтээр Швед Улс тэргүүлж байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.