Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцруулахаар МАН-ын 4 гишүүн гарын үсэг зурсан уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах АН-ын бланктай албан бичигт гишүүд гарын үсэг зураад эхэлжээ. Тодруулбал, АН-ын зарим гишүүд тус бичигт гарын үсэг зурснаа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Т.Доржханд, С.Ганбаатарын нарын гишүүд ч зурсан талаар хэвлэлээр мэдээлж эхэлжээ.

Мөн эдгээр гишүүд дээр нэмээд МАН-ын дөрвөн гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан талаар мэдээлсэн байна.

АН-ын гишүүд дээр МАН-ын зургаан гишүүн л гарын үсэг зурвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-аар Засгийн газрын хувь заяаг хэлэлцэнэ. Энэ талаарх АН-д хэрэгтэй МАН-ын зургаа гэх нийтлэлийг энд дарж уншина уу.

Ямартай ч Ардын нам доторх улс төр энэ намар сүртэй өрнөж мэдэхээр байна.

“Замын-Үүд“ чөлөөт бүс байнгын ажиллагаатай боллоо
“Замын-Үүд“ чөлөөт бүс байнгын ажиллагаатай боллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.