Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Манай тамирчин Т.Тулга Ц.Намуунцэцэг нар маргааш дагах барилдаан хийнэ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 45 секунд

Токио-2020 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 97 кг, эмэгтэйчүүдийн 50 кг-ын хагас шигшээ барилдаан өндөрлөсөн.

Манай улсаас 65 кг-д ОУХМ Т.Тулга, 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг нар өнөөдөр барилдсан хэдий ч ялагдсан юм. Тэгвэл маргааш манай хоёр бөх дагаж барилдахаар болсон.

65 кг-д барилдаж байгаа ОУХМ Т.Тулга дагах барилдаанд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Унгарын Исмаиль Мусукаевтай барилдах бол Ц.Намуунцэцэг Эквадорын Луза Гузмантай тус тус хүч үзэхээр болжээ.

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл Туркийн бөхөд ялагдаж, шагналт байранд орлоо
ТОКИО 2020: М.Лхагвагэрэл Туркийн бөхөд ялагдаж, шагналт байранд орлоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.