Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэнхэр халим“ тоглоомын дарамтад орж, амиа хорлохыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Баянгол дүүргийн .....-р хороонд орон сууцны байрны 9 давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:37 цагт ирсэний дагуу Аврах ангийн ахлах дэслэгч О.Хосбаяраар ахлуулсан 7 алба хаагч 17:41 цагт очиход иргэн 32 настай эрэгтэй нь “Цэнхэр халим” нэртэй цахим сүлжээний дарамтанд орж амиа хорлох оролдлого хийж байсныг 10 давхрын айлын цонхоор аврах олс шуудаг, карбин, 8-ийн тоо ашиглан доош бууж аюулгүй болгон, хаалгыг дотор талаас онгойлгох боломжгүй байсан тул тэлэгч багаж ашиглан онгойлгож тухайн иргэнийг БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна гэж Нийслэлийн Онцгой Байдлы Газраас мэдээллээ.

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан: МҮИС гэдэг нэрийг төр заавал буцааж авах ёстой
БШУ-ын сайд Л.Энх-Амгалан: МҮИС гэдэг нэрийг төр заавал буцааж авах ёстой
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.