Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДШ: МАХН-ын гишүүдийг МАН-ын шат шатны байгууллагуудад 30 хувь оруулах өөрчлөлтийг бүртгэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

Улсын дээд шүүх өнөөдөр хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр хүргүүлсэн МАН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж бүртгэж авахаар болжээ. Өөрөөр хэлбэл Ардын намын Бага хуралдаанаар намын дүрэмдээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхээс Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзжээ.

МАН-аас хүргүүлсэн уг дүрмийн өөрчлөлт дунд шинээр нэгдэн орж буй МАХН-ын гишүүдийг намынхаа бүх шатны байгууллагуудад 30 хувь багтаах тухай асуудал байгаа юм.

Дээд шүүх: ҮХЦ-д нэр дэвшигчдээс олонхийн санал авсан нэр дэвшигч гарсангүй
Дээд шүүх: ҮХЦ-д нэр дэвшигчдээс олонхийн санал авсан нэр дэвшигч гарсангүй
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.