Энэ сарын 26-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ жил тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 26-ныг автомашингүй өдөр болгон зарлажээ. Тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулах бөгөөд одоогоор хаагдах авто зам болон томоохон зах, худалдааны төвүүдийн талаар мэдээлэл гараагүй байна.

“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай уг өдрөөр автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй ашиглах болон явган алхалтыг дэмждэг. Мөн НЭМГ-ын харьяа байгууллага болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгдөг юм.

АН: Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно
АН: Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!