ЧУУЛГАН: С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг танилцуулах гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон. Гэвч ирц 38 хувьтай байгаа тул хараахан эхлээгүй байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэхээр байна. Түүний дараагаар өнөөдөр өглөө МАН-ын УЗ-өөр дэмжигдсэн ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлаар Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох ба шинээр томилогдож буй сайд тангараг өргөнө.

Түүнээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  2. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!