А.Намсаманд, Б.Оюутболд нарыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ямар хэрэгт холбогдуулан ярив

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Өчигдрийн хамгийн чухал үйл явдал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы мэдээлэл байв. Учир нь удган Б.Булнайтай цагдаагийн алба хаагчаар дамжуулан ял наймаалцахаар оролдсон гэх бичлэг, мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн байдаг. Улмаар амралтын өдөр Ерөнхий сайд дээрх хэргийг зүгээр хараад өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүний дараа ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тэргүүтэй удирдлагууд С.Амарсайханы хийсэн гэх хууль бус томилгоо болон бусад үйлдлүүдийн талаар "шүгэл үлээсэн". Иймд С.Амарсайхан өөрийгөө хамгаалж мэдээлэл хийхээр зар тарж, 16.00 цагт сэтгүүлчдийн өмнө гарч ирэв. Тэрбээр мэдээллийнхээ үеэр цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой хэд хэдэн НОЦТОЙ мэдээллийг дэлгэсэн. Эдгээрээс онцолбол:

-А.Намсаманд хоригдлуудаар байшин бариулж, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар хувьдаа зарцуулж, Зайсанд нэг өрөө байр авсан

-А.Намсаманд улс төрийн хамаг будилааныг хутгаж байгаа Г.Занданшатарын захиалгыг гүйцэтгэх гэж миний өрөөнд орж ирсэн

-Б.Оюутболд ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг, уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг

-Б.Энхбаяр 777 цагдаагийн 13 дахь сарын цалинг хасаж 7.9 тэрбум төгрөгийг А.Намсамандтай хамтарч ШШГЕГ-т шилжүүлэн, цагдаа нарыг цалингүй болгосон талаар онцолсон. Мөн үүнээс гадна хамгийн ноцтой нь, Төрийн цэргийн мөрдэстнүүд "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэж бүлэглэн өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн.

Хорих ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж ард түмний эсрэг, төрийн эсрэг хорих ангиудыг, хоригдлуудыг дайчлах гэж байсан тухай мэдэгдсэн нь өчигдрийн мэдээллээс хамгийн их анхаарал татах өнцгүүдийн нэг байсан юм.

-Г.Занданшатар болон Экологийн цагдаагийн албаны дарга асан Т.Оюутболд нар хууль бус алтны уурхайтай, мөн 300 тэрбум төгрөгийн татварын өртэй, 5 тэрбум төгрөгийн хахууль өгсөн, цагдаагийн алба хаагчийг хахуульдах гэж оролдсон.

-Улс төр, урлаг соёлынхон, ЦЕГ, ШШГЕГ-ын удирдах албан тушаалтнууд тамхины хамгаалагчид болсон мөн эл асуудалтай тэмцэх зардлыг улсын төсвөөс хасаж, хар тамхитай тэмцэх алба хаагчдын тоог цөөлж, урсгал зардлыг хумьсан.

-Б.Булнай ЦЕГ-ын дарга нарын өрөө, оффисын засвар үйлчилгээний тендерийг "Арвин хур" гэх компаниар дамжуулж хууль бусаар авдаг.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудыг солиулах Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм.

Мэдээллийг бүрэн эхээр нь үзэх:

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!