УИХ-ын ээлжит бус чуулган төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлснээр хаалаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд нээлтээ хийсэн билээ. Гол зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол байсан юм. Тэгвэл маргааш УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийх тул өнөөдөр хуулийн дагуу ээлжит бус чуулганыг хаалаа.

Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг 82.4 хувийн саналаар дэмжиж, гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв. Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцолсон юм.

О.Алуунгуа

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!