С.Цэнгүүн: УИХ-ын гишүүд хүртэл жил бүр төсвийн задаргааг хайдаг. Гэтэл яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын гишүүдийн хувьд намрын чуулган бол ирэх оны төсвийг батлах чухал хариуцлагатай үе. Гэвч төсвийн хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн задаргаа буюу ил, тод нээлттэй байдалтай холбоотой асуудлууд ихээр хөндөгдөх болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ чиглэлд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Түүнтэй хуулийн төслийн эргэн тойронд ярилцсанаа хүргэе-

Тэрбээр ярилцлагын үеэр "Төсвийн тухай хуульд заавал өөрчлөлт оруулж, төсвийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох ёстой. УИХ-ын гишүүд хүртэл жил бүр төсвийн задаргааг хайдаг. Гэтэл яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг. Төсвийн задаргаа, тооцоолол дутмаг байснаар татвар төлөгчдийн мөнгө хэн нэг даргын цавчаа болсон уу гэдгийг нарийн хянах боломжгүйд хүрдэг" гэлээ.

“Хараал Хүрсэн Хот” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ
“Хараал Хүрсэн Хот” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!