Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач охины ар гэрт байрны урьдчилгаа болох 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Ховд аймгийн Буянт суманд хөрш айлынхаа тарвас хураалтад туслахаар явсан 10 настай А охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, хөрш айлын нь хүмүүс түүнийг хөнөөгөөд тарвасныхаа талбайд булсан байдаг. Хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Харин Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа талийгаач охины ар гэрт байрны урьдчилгаа болох 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон тухай Ховд.мн сайтад мэдээлжээ. Ингэхдээ уг асуудлыг энэ сарын сүүлээр болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж төсвийг нь батлах аж.

Талийгаач охины хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Охины ар гэрийнхэн ч мөн хот руу шилжин суурьших хүсэлтэй байгаа аж.

МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан. Бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан. Бага зэргийн бороотой
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.