Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр сарын 03-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 14 секунд

2026 оны 09-р сарын 01-нээс 2026 оны 09-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

09-р сарын 01, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 01-нд Алтайн салбар уулсаар, 02, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +17...+22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлгийг аравдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлнэ
Цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлгийг аравдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлнэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.