Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхийн-Од бэртлийн улмаас Фижигийн эсрэг тоглолтыг өнжлөө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн гол тоглогчдын нэг Ш.Энхийн-Од өнөөдөр болох Фижигийн эсрэг тоглолтыг бэртлийн улмаас өнжихөөр болжээ. Тэрбээр “FIBA Asia Cup 2029” Азийн цомын урьдчилсан шатны D хэсгийн эхний тоглолтод Вьетнамын шигшээ багийн эсрэг талбайд гарсан бөгөөд уг тоглолтын үеэр бэртэл авсан байна. Бэртлийн улмаас эмчийн зөвлөгөө, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өнөөдөр Фижигийн шигшээ багтай хийх тоглолтод оролцох боломжгүй болсон байна. Ш.Энхийн-Од маргааш буюу наймдугаар сарын 31-нд Тайландын шигшээ багийн эсрэг хийх сүүлийн тоглолтод оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Монголын шигшээ багийн хувьд D хэсэгт Вьетнам, Фижи, Тайландын шигшээ багуудын хамтаар өрсөлдөж байгаа бөгөөд хэсгээс шилдэг гурван баг дараагийн шатанд шалгарах юм.

ЭЕРЭГ: Ж.Дамдиндоржийн ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ өгдөг такси
ЭЕРЭГ: Ж.Дамдиндоржийн ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ өгдөг такси
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.