Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар аравдугаар сарын 16-нд төрсөн өдрөөрөө мэргэжлийн боксын рингэнд гарч, АНУ-ын боксчин Остин Брукстай тулалдана.
Тэрбээр дараагийн тулааныхаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд энэ удаагийн тулаан өөрийнх нь төрсөн өдөртэй давхцаж байгааг онцолсон байна.