Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Ургац хураалтын үеэр бензин тосны асуудалд дэмжлэг үзүүлнээ. 5 сая орчим литр шатахууныг нөөцлөх санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. Ирэх Даваа гарагт ЗГ-ыг хуралдуулж, ирэх оны төсвийг хэлэлцэж өргөн барина" гэв.