
Монголын сагсан бөмбөгийн залуу од Ш.Энхийн-Од үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж, эх орныхоо төлөө анх удаа албан ёсны тоглолтод оролцох гэж байна.
Тэрбээр наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers тэмцээнд Монголын шигшээ багийн хамт өрсөлдөнө.
Тус тоглолтууд улаанбаатар хотын M Bank Arena-д болох бөгөөд Вьетнам, Фижи, Тайландын багуудтай тоглоно.
Ш.Энхийн-Од нь АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизионы түвшинд тоглож байсан туршлагатай. Тэрбээр энэ удаа үндэсний шигшээ багийн өмсгөлийг өмсөж, олон улсын албан ёсны тэмцээнд анхны тоглолтоо хийхээр болж байна.