Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ПетроСтар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагважав "Компаниуд шатахууны үнийг дур зоргоороо нэмдэггүй. Одоо бидэнд үнэ бус нийлүүлэлт чухал байна. Бид ОХУ-аас авдаг шатахууныхаа 40 хувийг л авч чадаж байна. Үлдсэн хувиа олж авчирч, оочир дарааллыг намжаахаар ажиллаж байгаа учраас үнэ яалт ч үгүй нэмэгдсэн" гэлээ.