Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын боксчдын баярын өдөр тохиож байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголын боксчдын 18 жилийн ойн өдөр өнөөдөр /2026.08.24/ тохиож байна. Энэхүү өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган "Бээжин-2008" зуны олимпоос алтан медаль хүртсэн.

Монголд боксын спорт эрчимтэй хөгжиж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид цөөнгүй. Тухайлбал, П.Сэрдамба, Э.Цэндбаатар, М.Уранчимэг, Д.Отгондалай зэрэг тамирчдын гаргасан амжилт нь Монгол Улсын нэрийг дэлхийд алдаршуулсан билээ.

Боксын спорт нь зөвхөн биеийн хүч, ур чадвар сорихоос гадна сахилга бат, тэвчээр, хатуужил, дайчин чанарыг төлөвшүүлдэг ач холбогдолтой. Боксчдын баярын өдөр нь спортын үнэ цэн, тамирчдын хөлс, хөдөлмөрийг алдаршуулан дурсдаг тэмдэглэлт өдөр юм.

Р.УУГАНБАЯР

Онцгой байдлын алба хаагчид  35 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж үзүүлжээ
Онцгой байдлын алба хаагчид 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж үзүүлжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.