Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна. Тодруулбал, түүний хувьд 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж байсан хэрэгт холбогдоод буй.

Тэгвэл шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцлээ. Тодруулбал, Б.Эрдэнэсүх шинээр өмгөөлөгч авсан ба тухайн өмгөөлөгч нь хавсаст хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлэв. Шүүх бүрэлдэхүүн эл саналыг хүлээн авч, шүүх хурал хойшиллоо.

Дашрамд дурдахад, тэрбээр өөрийн нэр холбогдон шүүгдэж буй эл хэргийн талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа "Энэ бүгд ШОУ, гүтгэлэг. Зүгээр л хөрөнгө, мөнгөний маргаан л явж байгаа" гэв.

У.Хүрэлсүх: Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, зөвшилцөлд суурилсан хэлэлцээг тууштай дэмжинэ
У.Хүрэлсүх: Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, зөвшилцөлд суурилсан хэлэлцээг тууштай дэмжинэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.