Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан энэ сарын 22, 23-нд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээхээр болжээ.

Тодруулбал, бямба гарагт Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ.

Харин ням гарагт Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.

Дээрх замуудыг даваа гарагийн /08.24/ өглөө 07.00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА, ЗХУТ-өөс санууллаа.

Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.